Британийн хааны гэр бүлийн гишүүн асан, Сассексийн гүнгийн ахайтан Меган Маркл болон түүний нөхөр хунтайж Харри нарын гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүхий шинэ гэрэл зургууд цахим орчинд анхаарал татаж байна.
Меган Маркл нь наймдугаар сарын 4-нд тохиох өөрийн төрсөн өдрөө угтаж байгаа юм. Өнгөрсөн нэг жилийн хугацааг дүгнэхэд тэрээр тун завгүй ажилласан бөгөөд ирэх онд ч мөн адил ажлын ачаалал ихтэй байх төлөвтэй байна. Тэрээр өөрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахын зэрэгцээ гэр бүлийнхээ ажил хэргийг амжуулж байна.
Олны танил хосуудын хувьд энэ мэт гэр бүлийн агшнуудаа хуваалцах нь тэдний шүтэн бишрэгчдийн сонирхлыг байнга татсаар ирсэн билээ.