Мексикийн тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан Латин Америкийн хөгжмийн ертөнцийн томоохон одод Лас Вегас хотод цуглахаар болсныг Live Nation Las Vegas зарлалаа. Баярын хүрээнд хотын 10 өөр байршилд олон тооны уран бүтээлчид болон комедианууд үзэгчдэд уран бүтээлээ хүргэх юм.
Мексикийн тусгаар тогтнолын өдрийг 1810 оны есдүгээр сарын 16-ны үүрээр лам Мигель Идальгогийн хийсэн түүхэн уриалгыг дурсан, жил бүрийн есдүгээр сарын 15-ны орой уламжлал болгон тэмдэглэдэг.
Энэхүү баярын өдрүүдэд Лас Вегасын тайзнаа алдарт рок хамтлаг Maná, поп од Марк Энтони, домогт дуучин Марко Антонио Солис болон Алехандро Фернандес, Карлос Сантана нар оролцоно. Тухайлбал, Алехандро Фернандес есдүгээр сарын 15-нд MGM Grand Garden Arena-д өөрийн “De Rey A Rey” аялан тоглолтоо хүргэх бөгөөд энэ нь түүний Лас Вегаст баяраа тэмдэглэж буй 23 дахь жил болж байна. Харин алдарт гитарчин Карлос Сантана есдүгээр сарын 16-наас эхлэн House of Blues-т тоглолтоо толилуулах аж.
Түүнчлэн баярын өдрүүдэд Los Ángeles Azules, Zoé, Soda Stereo, Los Tucanes de Tijuana, Grupo Duelo, Matute болон бусад олон алдартай хамтлаг, комедианууд Лас Вегасын тайзнаа гарах хуваарьтай байна.