NBA-ийн Мемфис Гриззлис багийн тоглогч Брэндон Кларк таалал төгссөн харамсалтай явдлын шалтгаан албан ёсоор тодорхой боллоо. TMZ Sports-ын мэдээлснээр, Лос-Анжелес хотын Шүүх эмнэлгийн албанаас түүнийг героин болон кокаин хэмээх хоёр төрлийн хар тамхины нөлөөний улмаас амиа алдсан болохыг тогтоосон байна.

Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачийн үхлийн шалтгааныг дээрх хоёр төрлийн бодисын хавсарсан үйлчлэлтэй холбоотой гэж үзэн, хэргийг эцэслэн дүгнэжээ.