NBA-ийн алдарт Мемфис Гриззлис багийн довтлогч Брэндон Кларкийн талаарх харамсалтай мэдээлэл гарчээ. Спортын ертөнцийн эх сурвалжуудын мэдээлснээр, тамирчин залуу Лос-Анжелес хот дахь гэртээ ухаангүй байдалтай олдсон байна.
Уг хэрэг 5-р сарын 11-нд тохиолдсон бөгөөд дуудлагын дагуу ирсэн албаны хүмүүс түүнийг газар дээр нь нас барсан болохыг тогтоожээ. Одоогоор түүний нас барсан шалтгааны талаарх албан ёсны мэдээлэл тодорхойгүй байна.
Брэндон Кларк нь NBA-ийн лигт Мемфис Гриззлис багийн бүрэлдэхүүнд довтлогчийн байрлалд тоглодог тамирчин байсан юм.