АНУ-ын Миннесота муж улсад крипто валютын АТМ буюу киоскуудын үйл ажиллагааг хориглосон шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Энэхүү шийдвэр нь тус муж улсын иргэдийн дунд крипто киосктой холбоотой залилангийн тохиолдлууд ихсэж, санхүүгийн алдагдал хүлээх болсонтой холбоотой юм.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, 2023-2025 оны хооронд Миннесота мужийн оршин суугчид крипто АТМ-ээр дамжуулан нийт 1 сая орчим ам.долларын хохирол амсжээ. Залилангийн энэхүү гэмт хэрэгт өртсөн хүмүүсийн дийлэнх нь ахмад настнууд байгааг албаныхан онцолсон байна.

Крипто АТМ нь бэлэн мөнгөөр крипто валют худалдан авах боломж олгодог төхөөрөмж бөгөөд сүүлийн жилүүдэд залилан мэхлэх үйл ажиллагаанд ашиглагдах нь нэмэгдсэн байна. Одоогоор тус муж улсад крипто киоскуудын үйл ажиллагааг бүрэн зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.