Олон улсын хэвлэлүүдэд мэдээлснээр, Монако улсад гарсан бөмбөг дэлбэлсэн хэрэгтэй холбоотой гэгдэх Анастасия Березовскаяг хөнөөсөн хэрэгт холбогдуулан хоёр хүнийг шалгаж байна.
Уг хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүд нь Украины аюулгүй байдлын албатай холбоотой болох нь тогтоогджээ. Тэднийг Анастасия Березовскаяг хөнөөж, улмаар цогцсыг нь ойд хаясан хэмээн буруутгаж байгаа юм.
Хэргийн явцад, уг хэрэгт холбогдон шалгагдаж буй Украины тагнуулын ажилтан гэгдэх этгээд өмнө өгсөн мэдүүлгээ өөрчилсөн нь анхаарал татаж байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийн талаарх нэмэлт мэдээлэл тодорхойгүй байна.