Холливудын нэрт найруулагч, продюсер бөгөөд кино зохиолч Чак Рассел 74 насандаа таалал төгссөн тухай Rolling Stone сэтгүүл мэдээллээ.

Тэрээр дэлхий дахинд алдартай The Mask (Маск) болон The Scorpion King (Хилэнцэт хаан) кинонуудыг найруулснаараа олон нийтэд танигдсан уран бүтээлч юм. Түүний уран бүтээлийн замналд эдгээрээс гадна Eraser, A Nightmare on Elm Street 3: Dream Warriors, The Blob зэрэг кинонууд багтдаг.

Чак Рассел нь найруулагчаар ажиллахаас гадна продюсер, зохиолчийн хувиар кино урлагт олон бүтээл туурвисан нэгэн байв.