“Mommy Dead & Dearest”, “I Love You, Now Die: The Commonwealth V. Michelle Carter”, “Britney v. Spears” зэрэг бүтээлээрээ танигдсан баримтат киноны найруулагч Эрин Ли Карр 2000-аад оны хамгийн их шуугиан тарьсан реалити нэвтрүүлгүүдийн нэг болох “The Swan”-ы тухай өгүүлэх “The Swan: Behind The Mirror” нэртэй шинэ төслөө өлгийдөн авлаа.
Тэрбээр “Mashable”-ийн “Say More” студид тус сайтын энтертайнмент редактор Кристи Пучкотой ярилцах үеэрээ нэвтрүүлгийн оролцогчдод өөрсдийн түүхээ чөлөөтэй хуваалцах орон зайг хэрхэн бүрдүүлсэн талаараа ярьжээ. Карр уг төслийг удирдахдаа тэднийг чадавхжуулах, дуу хоолойг нь хүргэх явдлыг гол зорилгоо болгосон байна. Тэрбээр оролцох хүсэлтэй байсан бүх оролцогчийг баримтат кинондоо багтааснаас гадна тэдний дотоод болон гадаад гоо үзэсгэлэн, тэсвэр хатуужлыг тэмдэглэх зорилгоор эргэн уулзалтыг зохион байгуулжээ.
Тус баримтат кинонд үзэгчдийг цочирдуулам хэд хэдэн баримт дэлгэгдсэн бөгөөд үүнд гоо сайхны мэс засалч доктор Рэндал Хаворт уг шоуны хоёрдугаар улирлын оролцогчдын нүцгэн зургийг одоог хүртэл хадгалж байдаг тухай мэдээлэл багтжээ.
Карр ярилцлагынхаа үеэр албадлагад орсон реалити шоуны оролцогчид эсвэл ял шийтгүүлсэн алуурчидтай харилцахдаа баримтат кино бүтээгчийн хувьд бусдыг ойлгох гүн эмпати буюу энэрэнгүй хандлагыг өөртөө хэрхэн төлөвшүүлсэн талаараа хуваалцсан байна. “The Swan: Behind The Mirror” баримтат бүтээл одоогоор Hulu платформ дээр цацагдаж байна.