Холливудын нэрт жүжигчин Николь Кидман өөрийн амьдралд тохиосон Том Круз болон Кит Урбан нараас салсан салалтуудынхаа талаар илэн далангүй хуваалцсан байна. Тэрээр «British Vogue» сэтгүүлд өгсөн шинэ ярилцлагадаа хувийн амьдралынхаа талаар урьд өмнө нь байгаагүй тодорхой хариултуудыг өгч, хүүхдүүдийнхээ хэрэгцээг үргэлж нэгдүгээрт тавьсаар ирснээ онцолжээ.

Арван жил хамт амьдарсны эцэст 2001 онд Том Крузээс салсан, мөн саяхан нэгдүгээр сард кантри дуучин Кит Урбанаас гэрлэлтээ цуцлуулсан Кидманаас эдгээр хоёр салалтыг харьцуулахыг хүсэхэд тэрээр: «Энэ бүхэн үргэлж шинэ байдаг... тухай бүрдээ!» хэмээн хариулсан байна. Олон нийтийн анхаарлын төвд өрнөсөн хоёр том салалтын дараа хэрхэн сэтгэлээр унахгүй байх талаар хуваалцахдаа тэрээр гэр бүл хамгийн түрүүнд тавигддаг гэдгийг дахин санууллаа.

«Энэ бол маш том зорилго. Бусад бүх зүйл чухал биш» хэмээн тэрээр хүүхдүүдээ өсгөх талаар ярьжээ. Кидман болон Кит Урбан нар Сандей Роуз (18 настай), Фэйт Маргарет (15 настай) гэх хоёр охинтой бөгөөд тэрээр мөн Том Крузтэй гэрлэж байх үеийн хоёр хүүхэд болох охин Белла (33 настай), хүү Коннор (31 настай) нартай юм.

Энэ жил түүний хувьд хүнд хэцүү жил байсныг Кидман хүлээн зөвшөөрч, ирээдүй нь одоогоор бүрэн тодорхойгүй байгааг хэлжээ. Тэрээр Том Крузтэй хамт байсан үеийнхээ талаар төдийлөн яриад байдаггүй ч «Би маш залуудаа гэрлэсэн. Гэнэт л 22, 23-тайдаа кино урлагийн асар том од нөхөртэй болчихсон. Гэхдээ энэ нь маш байгалийн мэт санагдаж байсан. Бид бие биедээ ухаангүй дурласан, ердөө л тийм энгийн байсан» хэмээн дурсжээ.

Саяхан Кит Урбанаас салсан талаараа тэрээр илүү нууцлаг байж, өөрийгөө маш их айдастай, эмзэг байсан үеэ тайлбарласан байна. Кидман өнгөрсөн есдүгээр сард Урбанаас салахаар өргөдлөө өгсөн бөгөөд одоогийн мэдрэмжээ «чөлөөт уналт», «үсрэлт» хэмээн тодорхойлжээ.

Хэдийгээр амьдралд нь гэнэтийн өөрчлөлтүүд гарч байгаа ч тэрээр ирэх намар үзэгчдийн хайртай дүр болох «Practical Magic 2» киноны үргэлжлэлд найз Сандра Буллоктой хамт эргэн ирэхээр болсон байна. Түүнчлэн түүнийг дэмждэг хүчирхэг эмэгтэйчүүд эргэн тойронд нь олон байдгийн нэг жишээ нь дуучин Charli xcx бөгөөд тэрээр Кидманыг «манай үеийн хамгийн сүүлчийн домогт кино оддын нэг» хэмээн өндрөөр үнэлжээ.