Дэлхийн уулын авиралтын спортод танигдсан тамирчин Нирмал Пуржагийн баг Пакистан улсад байрлах Броуд Пик ууланд авиралт хийж байх үедээ цасан нурангид өртсөн хэрэг гарчээ.

Албаны мэдээллээр, одоогоор хоёр хүний цогцсыг олж илрүүлээд байна. Түүнчлэн, нисгэгчгүй онгоц буюу дроны тусламжтайгаар тухайн бүс нутгаас долоон хүнийг олж харсан боловч тэдний биеийн байдал ямар байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

Ослын газарт эрэн хайх болон аврах ажиллагаа үргэлжилсээр байна.