Америкийн алдартай дуучин, дуу зохиогч Ноа Кахан Цагаан ордон өөрийнх нь бүтээлийг улс төрийн зорилгоор ашигласанд бухимдлаа илэрхийлэв.

Асуудал үүсэхэд хүргэсэн шалтгаан нь Цагаан ордноос гаргасан сурталчилгааны видео бичлэг юм. Тус бичлэгт Ерөнхийлөгч General Motors компанийн автомашины туршилтын төвд зочилж буй үйл явдлыг харуулсан бөгөөд арын хөгжимд Ноа Каханы "American Cars" дууг ашиглажээ.

Дуучин залуу энэхүү үйлдлийг эсэргүүцэж, өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр Цагаан ордныг өөрийнх нь дууг зөвшөөрөлгүйгээр ашигласан хэмээн шүүмжилжээ.