АНУ-ын алдартай мэдээллийн эх сурвалж болох TMZ-ийн мэдээлснээр, талийгаач Нолан Уэллсийн ээж Кристин Уэллс-Вонсли хүүгийнхээ сошиал медиа хаягууд дахь хувийн мэдээлэлд нэвтрэхээр шүүхийн үйл ажиллагааг эхлүүлжээ.

Мягмар гарагт шүүхэд гаргасан баримт бичгүүдээс үзэхэд, Кристин Уэллс-Вонсли нь хүүгийнхээ TikTok болон WhatsApp сүлжээн дэх бүртгэлтэй холбоотой мэдээллийг авахын тулд албан ёсны шүүхийн дуудлага (subpoena) хүргүүлсэн байна.

Одоогоор энэхүү үйл явц үргэлжилж байгаа бөгөөд ээж нь хүүгийнхээ цахим хаягт хадгалагдсан мэдээллийг олж авахыг зорьж буй нь тодорхой болоод байна.