АНУ-ын алдартай одуудын мэдээллийн TMZ сайтад гарсан мэдээллээр Нолан Уэллс Хорн арал дээр байх үедээ найзынхаа завь руу суух хүсэлтээс удаа дараа татгалзсан байна. Энэ талаар түүний хамгийн дотнын найз Уоррен Хадсон "The Officer Tatum Show" нэвтрүүлгийн үеэр ярьжээ.

Уоррен Хадсон хөтлөгч Брэндон Татумтай ярилцах үеэрээ Нолан Уэллсийг завь руу нь суухыг олон удаа гуйсан боловч тэрээр татгалзсан хэвээр байсан гэдгийг онцолсон байна. Одоогоор энэ үйл явдлын талаарх өөр нэмэлт мэдээлэл гараагүй байна.