Норвеги улсын өмнөд хэсэгт орших Драммен хотод хүчтэй түймэр дэгдэж, 100 орчим орон сууц бүрэн сүйджээ.

Уг гамшгийн улмаас тухайн бүсийн оршин суугчдыг аюулгүй газар луу яаралтай нүүлгэн шилжүүлж байна. Түймрийг унтраах, нөхцөл байдлыг хяналтад авахын тулд Норвегийн бусад бүс нутгаас гал сөнөөгчдийг нэмэлтээр татан оролцуулж, эрчимтэй ажиллагааг явуулж байгаа ажээ.