Норвеги улс Хойд туйлын бүс дэх Свальбард олтригийн ойролцоо Оросын «Профессор Молчанов» хэмээх хөлөг онгоцыг саатуулсан талаар албаны эх сурвалжууд лхагва гаргийн орой мэдээллээ.
Энэхүү арга хэмжээ нь Украины эрчим хүчний «Нафтогаз» компанийн гаргасан 4.22 тэрбум ам.долларын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг хэрэгжүүлэх зорилготой аж. 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэх үеэр тус компанийн хөрөнгийг хураан авсантай холбоотойгоор «Нафтогаз» шүүхэд зарга үүсгэж, нөхөн төлбөр авах эрхтэй болсон юм.
«Нафтогаз» компанийг төлөөлөн ажиллаж буй АНУ-ын «Covington» хуулийн товчооны мэдээлснээр уг хөлөг онгоцыг Свальбардын бүсээс баривчилсан байна. Харин Оросын төрийн өмчит ТАСС агентлаг тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн хэлсэн үгийг эш татан энэ талаар мэдээлжээ.