АНУ-ын Нью-Йорк хотын метроны сүлжээнд ахмад настнууд руу чиглэсэн халдлага ихэссэн нь тус систем дэх ноцтой гэмт хэргийн тоог нэмэгдүүлж байгаа талаар албаны төлөөлөгч мэдэгдлээ. Энэ талаар Нью-Йорк хотын Цагдаагийн газрын (NYPD) тээврийн хэлтсийн дарга Жозеф Гулотта өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн байна.
Энэ онд хотын тээврийн системд үйлдэгдсэн хүнд зэрэглэлийн халдлагын тоо 9 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тус байгууллагын тээврийн албаны даргын хэлснээр төмөр замын сүлжээнд гарч буй нийт халдлагын бараг тал хувь нь цөөн хэдэн тодорхой бүлгийн хүмүүсийг чиглэж байгаа аж.
Жозеф Гулотта эдгээр гэмт хэргийн өсөлтийн шалтгааныг дурдахдаа цагдаагийн алба хаагчид, Нью-Йоркийн тээврийн газрын (MTA) ажилтнууд болон ахмад настнууд руу хийх халдлага голлон нөлөөлж байгааг онцолсон байна.