АНУ-ын Нью-Йорк хотын төв Таймс Скверт Даваа гарагт нэгэн эмэгтэй хутга барин хоёр хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Үүний дараа цагдаагийн алба хаагчид уг эмэгтэй рүү буудсан тухай албаныхан болон АНУ-ын хэвлэлүүд мэдээллээ.

Хэрэг явдал Нью-Йоркийн Цагдаагийн газрын (NYPD) салбар байрны яг хажууд гарсан байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, сэжигтэн эмэгтэй буудуулсныхаа дараа эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь маш хүнд байгаа аж. Харин хутгалуулсан хоёр хохирогчийн биеийн байдал ямар байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

Цагдаа нар энэхүү халдлагыг терроризмтой холбоотой биш гэж үзэж байгаа бөгөөд сэжигтэн эмэгтэйн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг шалгаж буйгаа мэдээлжээ.