Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий нарийн бичгийн даргаар Латин Америкийн хоёр эмэгтэйн хэн нь томилогдохыг шийдвэрлэхэд БНХАУ голлох үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд гурван удаагийн албан бус санал хураалт явуулсан боловч нэгдсэн байдлаар тодорхой тэргүүлэгч нэр дэвшигч гарч ирээгүй аж.
Сүүлийн гурван өдрийн хугацаанд *South China Morning Post* хэвлэлд мэдээлэл өгсөн НҮБ-ын хэд хэдэн төлөөлөгчийн хэлснээр, Бээжин одоогоор хоёр нэр дэвшигчийг жинлэн харгалзаж байгаа юм байна. Үүнд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагыг тэргүүлдэг Коста-Рикагийн эдийн засагч Ребека Гринспан болон Гайана улсаас НҮБ-д суугаа Элчин сайд Каролин Родригес-Биркетт нар нэрлэгдэж байна.