Өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын зуучлалаар Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрснээс хойш ч Израил тус бүс нутагт геноцид үйлдсээр байна гэж НҮБ-ын комисс даваа гарагт нийтэлсэн тайландаа мэдэгдлээ.
Энэхүү тайланг Дорнод Иерусалим болон Израил зэрэг Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн асуудлаарх НҮБ-ын Олон улсын хараат бус мөрдөн шалгах комисс гаргасан байна. Тус баримт бичигт Израил болон Хамас хоорондын дайн эхэлснээс хойш Палестины энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүдийн эсрэг үйлдсэн зөрчлүүдийг шалган тусгажээ.
Харин Израил улс уг тайланг няцааж, үүнийг “худал ташаа мэдээллийн кампанит ажил”-ын нэг хэсэг хэмээн тодорхойлсон байна.