Сири улс өмнө нь Ерөнхийлөгч асан Башар аль-Асадын удирдлага дор Дэйр эз-Зор (Deir el-Zour) бүсэд цөмийн реактор барьж байсныг НҮБ-ын тайланд дурджээ.
НҮБ-ын цөмийн хяналтын агентлаг болох Олон улсын атомын энергийн агентлаг (МАГАТЭ)-ийн байцаагчид наймдугаар сард Сирийн хэд хэдэн газарт зочилж, баталгаажуулах ажиллагаа явуулсан байна. Энэ тухай гишүүн орнуудад тараасан нууц тайланг мягмар гарагт Associated Press агентлаг олж харжээ.
Шалгалтын үр дүнд үндэслэн МАГАТЭ Сирийн өмнөх эрх баригчид Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний (NPT) Баталгааны хэлэлцээрийн дагуу мэдээлэх үүрэгтэй байсан цөмийн материал, байгууламж болон үйл ажиллагаагаа тайлагнаагүй байсныг тогтоох боломжтой болсноо мэдээлсэн байна. Эдгээр мэдээлэлд цөмийн реактортой холбоотой асуудал багтжээ.