Ойрхи Дорнодын бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын Элчин сайдын яамдууд өөрийн орны иргэдэд хандан чухал анхааруулга гаргажээ. Бахрейн, Ирак, Израиль, Иордан, Кувейт, Ливан, Оман, Катар, Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамд тус бүс нутагт “гэнэтийн хурцадмал байдал” үүсэж болзошгүйг анхааруулсан байна.

Энэхүү мэдэгдэлд иргэдийг бүс нутгийг орхин явахад бэлэн байхыг уриалжээ. Энэхүү анхааруулга нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг “маш хатуу” хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэний маргааш нь гарсан юм.

АНУ болон Иран улсууд хоёрдугаар сарын 28-наас хойш дайны байдалтай байгаа бөгөөд хэсэг хугацаанд тайван байдал ажиглагдаж байсан ч ийнхүү дахин анхааруулга хүргүүллээ.