Америкийн дуучин, сошиал медиа од Оливер Три-гийн дурсгалыг хүндэтгэх ёслол бямба гарагт болох гэж байна. Түүний гэр бүл болон найз нөхөд хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнийг эцсийн замд нь үдэх ёслолыг онлайнаар шууд хүлээн авч үзэх боломжтой юм.

Энэхүү арга хэмжээнд Логан Пол, Дипло, Итан Клейн, Аарон Меркури зэрэг Оливер Тригийн дотны хүмүүс оролцохоор төлөвлөжээ. Олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг болон урлагийн салбарын нөлөө бүхий эдгээр эрхмүүд талийгаачийн дурсгалыг хүндэтгэхээр цуглах юм.

Шүтэн бишрэгчид нь түүнийг дурсан санах боломжийг олгож, ёслолыг бүхэлд нь шууд дамжуулахаар болсон байна.