Америкийн алдартай дуучин, өвөрмөц хэв маягаараа танигдсан Оливер Три (Oliver Tree)-гийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ долдугаар сарын 25-нд болох гэж байна. Энэхүү үйл ажиллагаа Калифорнийн их сургуулийн Санта Круз дахь Quarry Amphitheater-т болох бөгөөд гурван цагийн турш үргэлжлэх ажээ.
Дуучны Инстаграм хуудсаар дамжуулан мэдээлснээр, тус арга хэмжээнд амьд хөгжим, талийгаачийн амьдралын үеийг харуулсан дүрс бичлэгүүд, мөн найз нөхөд, гэр бүлийнхнийх нь хэлэх үгс багтах юм. Түүнчлэн, урьд өмнө олон нийтэд цацагдаагүй байсан Оливер Тригийн бичлэгүүдийг үзэгчдэд толилуулахаар төлөвлөжээ. Арга хэмжээний үеэр дуучны өвөрмөц дүрүүдэд зориулсан авснууд байрлуулах зэрэг түүний зан чанарт тохирсон өвөрмөц шийдлүүдийг гаргахаа зохион байгуулагчид мэдэгдсэн байна.
Хүндэтгэлийн арга хэмжээнд DJ/продюсер Diplo, YouTuber Ethan Klein, Мексикийн нөлөөлөгч Ethan Mercury болон боксчин Logan Paul зэрэг алдартнууд оролцож үг хэлнэ. Мөн Чикагогийн DJ Whethan энэ амралтын өдөр Лас Вегаст товлогдсон тоглолтоо хойшлуулж, уг арга хэмжээнд оролцохоо мэдэгджээ.
Оливер Три нь зургадугаар сарын 14-нд Бразилын Рио-де-Жанейро хотод болсон нисдэг тэрэгний ослын улмаас таалал төгссөн билээ. Тэрээр тухайн үед "World First World" аялан тоглолтынхоо хүрээнд Өмнөд Америкт явж байсан юм. Түүний харьяалагддаг Atlantic Records студийн зүгээс дуучныг авьяаслаг, өвөрмөц уран бүтээлч байсныг дурдаж, гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Орон нутгийн цагаар 19:30 цагт эхлэх уг арга хэмжээг онлайнаар шууд дамжуулах бөгөөд ирж амжаагүй шүтэн бишрэгчид нь цахимаар үзэх боломжтой. Арга хэмжээнээс олсон бүх орлого дуучны амьд ахуйдаа үүсгэн байгуулсан Dr. Oliver Tree’s Extremely Epic Grant for Baby Geniuses санд хандивлагдах юм.