НҮБ-ын төв байранд баасан гарагт болсон ээлжит бус чуулганаар Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) прокурор Карим Ханыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг тус шүүхийн гишүүн орнууд гаргажээ.
Энэхүү шийдвэр нь Карим Хантай холбоотой бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудлаарх сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гарсан байна. Түүний эсрэг бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл өргөн хүрээнд тархаад байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор сахилгын арга хэмжээ авч, улмаар ийнхүү албан тушаалаас нь чөлөөлөх алхмыг хийжээ.
ОУЭШ нь олон улсын хэмжээнд хамгийн ноцтой гэмт хэргийг мөрдөн шалгадаг байгууллага бөгөөд тус байгууллагын прокурорын албан тушаалтай холбоотой энэхүү үйл явдлыг Нью-Йорк хотноо болсон онцгой чуулганаар эцэслэн шийдвэрлэсэн байна.