Персийн булангийн орнуудын дэмжлэгтэйгээр боловсруулсан, Хормузын хоолойг удирдах шинэ төлөвлөгөөг Оман улс Ираны талд танилцуулсан байна. Энэ талаарх мэдээллийг Ройтерс агентлагт хандсан Персийн булангийн эх сурвалж болон Өрнөдийн дипломатч баталжээ.

Энэхүү төлөвлөгөөнд тус хоолойг ашигласны төлөө сайн дурын хураамж авах асуудал багтсан байна. Одоогоор АНУ болон Израиль, Ираны хооронд үүсээд буй мөргөлдөөний улмаас тус бүс нутаг дахь худалдааны урсгал тасалдаад байгаа юм. Оманы санал болгож буй энэхүү шийдэл нь худалдааны тасалдлыг зогсоох үндэс суурь болж магадгүй гэж үзэж байна.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны эсрэг явуулахаар төлөвлөж байсан хоёр долоо хоногийн бөмбөгдөлтийн ажиллагааг гэнэт цуцалсан билээ. Тэрээр Ираны талтай "сайн яриа хэлэлцээ" өрнөж байгааг мэдэгдсэн ч нөхцөл байдал үргэлжилсээр байна.