Олон жилийн турш бидний мэдэж заншсан алдарт хөтлөгч, медиа магнат Опра Уинфригийн нэр үнэн хэрэгтээ бидний бодож байснаас өөр байжээ. Түүнийг олон жил буруу бичиж ирсэн гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байна.

Баримтаас үзвэл, тэрээр Орпа Гэйл Уинфри (Orpah Gail Winfrey) гэх нэртэйгээр мэндэлжээ. Түүний нэрийг Библийн судар дахь Рүтийн ном (Book of Ruth)-оос санаа авч өгсөн аж. Олны танил олон оддын жинхэнэ нэрс ийнхүү ил болж байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татаж байна.