Аялал зугаалгаар явах үедээ ч амт чанар сайтай кофег хялбар аргаар бэлтгэх боломжтой болжээ. CNET технологийн сайтын мэдээлснээр, оригами буюу цаас нугалах урлагаас санаа авсан энэхүү эвхэгддэг загвартай кофе чанагч нь хээрийн нөхцөлд кофе чанах үйл явцыг эрс хялбарчилж байна.
Энэхүү төхөөрөмж нь ойд эсвэл байгальд аялж байхдаа шүүлтүүртэй кофег төвөггүйхэн бэлтгэхэд зориулагдсан юм. Түүний энгийн бөгөөд эвхэгддэг загвар нь авсаархан байдлыг эрхэмлэдэг аялагчдад зориулсан хамгийн оновчтой шийдэл болж байгааг онцолжээ.
Тус төхөөрөмж нь хэрэглэхэд хялбар, авч явахад эвтэйхэн дизайнтай тул кофе сонирхогчдын хувьд аялалын чухал хэрэгсэл болох боломжтой юм.