ОХУ-ын хамгийн том банк болох Сбербанк (Sberbank) крипто валютын зах зээлд нэвтрэх томоохон алхам хийхээр зэхэж байна. Тус банк нь биткойн болон крипто түрийвч, түүнчлэн дижитал хөрөнгө хадгалах үйлчилгээг энэ оны арванхоёрдугаар сард багтаан нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Энэхүү шийдвэр нь ОХУ-ын зүгээс крипто валютын салбарт шинээр боловсруулж буй эрх зүйн зохицуулалтын хүрээнд хэрэгжиж байгаа юм. Сбербанк нь банкны салбартаа тэргүүлэгч байр суурь эзэлдэг бөгөөд тус банкны энэхүү алхам нь тус улсын санхүүгийн салбарт дижитал хөрөнгийн хэрэглээг нэмэгдүүлэх хүлээлттэй байна.

Одоогоор тус банкны зүгээс крипто түрийвч болон дижитал хадгаламжийн үйлчилгээг хэрхэн зохион байгуулах болон бусад нарийвчилсан мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна. Биткойн болон крипто валютын чиглэлээрх энэхүү шинэ үйлчилгээ нь ОХУ-ын крипто валютын шинэ тогтолцоотой нягт уялдаатай байх ажээ.