ОХУ-ын тийрэлтэт хөдөлгүүртэй шинэ төрлийн дронууд Киевийн шөнийн тэнгэрийг хэдэн зуун километр цагийн хурдтайгаар зүсэн өнгөрөх болжээ. Энэхүү өндөр хурд нь Украины агаарын довтолгооноос хамгаалах ангиудад тухайн байг устгах, амжин амдан сөнөөхөд тун бага буюу хэдхэн хормын хугацаа олгож байна. Гэвч энэ богино хугацаа нь ихэнх тохиолдолд хангалтгүй байдаг аж.
Эдгээр аюулт дронуудын олонх нь нийслэл Киев хотод нэвтрэн орж байгаатай холбогдуулан Украины батлан хамгаалах салбарын үйлдвэрлэгчид уг аюулын эсрэг шинэ үеийн амдан сөнөөгч төхөөрөмжүүдийг бүтээхээр шамдаж байна.
Украины мэргэжилтнүүд өөрсдийн тийрэлтэт хөдөлгүүрийн системийг угсарч байгаа бөгөөд агаарын хөөцөлдөөнийг удирдан чиглүүлэхэд туслах хиймэл оюун ухааныг (AI) сургаж эхэлжээ. Тэд уг үхлийн аюулыг зогсоохын тулд цаг хугацаатай уралдан ажиллах шаардлагатай тулгараад байна.