ОХУ өнгөрсөн шөнө Украины нутаг дэвсгэрт агаарын цохилтын давалгаа явуулсны улмаас нэгэн гангийн үйлдвэрт хоёр хүн амиа алдсан байна.
Үүний зэрэгцээ Украины тал Оросын эдийн засгийг онилон Москва муж руу хүчтэй дроны довтолгоо хийжээ. Энэхүү халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, Оросын тэргүүлэгч цахим худалдааны компанийн ашигладаг агуулахад гал гарсан байна.
Эдгээр халдлагуудын үеэр Украинтай хил залгаа Румын улсын агаарын зайд дрон нэвтэрснийг НАТО-гийн агаарын цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан F-18 сөнөөгч онгоц буудан унагасан талаар Румыны тал мэдээллээ. Тус дрон нь Молдаваас нэвтэрсэн бөгөөд Румыны талаас уг дроны харьяаллыг тодорхой дурдаагүй байна.