ОХУ болон Украин улсууд дайны олзлогдогсдыг томоохон хэмжээгээр солилцохоор тохиролцсоноо Лхагва гарагт хоёр талаас мэдэгдлээ. Энэхүү тохиролцоо нь АНУ-ын зуучлалаар хоёр өдрийн турш үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд гарчээ.
Гэсэн хэдий ч Москва бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлснээс хойш бараг таван жил үргэлжилж буй энэхүү мөргөлдөөнийг дуусгах тал дээр дорвитой ахиц дэвшил гарсангүй гэдгийг талууд мэдээлсэн байна.
Хоёр улсын төлөөлөгчдийн хувьд энэ нь сүүлийн есөн сарын хугацаанд болсон анхны уулзалт байсан бөгөөд уг уулзалтаас ямар нэгэн чухал үр дүн гарна гэсэн хүлээлт бага байсан юм.
Орос, Украин хоёр өмнө нь дайны олзлогдогсдыг үе үе солилцдог байсан ч хэлэлцээний нөхцөл, шаардлагын хувьд байр суурийн асар их зөрүүтэй хэвээр байгаа ажээ.