Украины нийслэл Киев хотод Оросын талаас томоохон хэмжээний пуужингийн довтолгоог үйлджээ. Энэхүү дайралт нь дайн эхэлснээс хойш хамгийн олон баллистик пуужин ашигласан тохиолдол болж байна.

Халдлагын улмаас хотын хэмжээнд олон тооны гал түймэр гарсан гэж DW мэдээллээ. Мөн халдлагын улмаас хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн байна. Одоогоор нөхцөл байдал хүнд хэвээр үргэлжилж байна.