Олон улсын олимпын хороо (ОУОХ) Оросын тамирчдыг олимпын тэмцээнүүдэд оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд хөдөлж эхэллээ. Энэхүү шийдвэр нь тус улсын тамирчдад тавьсан хориг арга хэмжээг сулруулах алхам болж байна.
ОУОХ-ны энэхүү алхам нь ОХУ-ын зүгээс Украин улс руу пуужин болон дроноор цохилт өгөх ажиллагаа үргэлжилж, энгийн иргэд амь үрэгдсээр байгаа нөхцөл байдалтай зэрэгцэн гарч байгаагаараа анхаарал татаж байна. Одоогоор Олон улсын олимпын хорооноос хориг арга хэмжээг хэрхэн хөнгөвчлөх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон цаашид хэрэгжүүлэх бодлогын талаарх нэмэлт албан ёсны тайлбарыг хараахан өгөөгүй байна.