ОХУ Украин дахь дайны фронтод тулалдуулахаар гадаадын иргэдийг татан оролцуулах ажиллагааг нэмэгдүүлж байна. Тус улс дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын эрэгтэйчүүдийг цэрэгт элсүүлэх арга хэмжээг идэвхтэй зохион байгуулж байгаа ажээ.
DW агентлагийн мэдээлснээр, Оросын тал эдгээр иргэдийг фронтын шугам руу илгээх зорилгоор элсүүлж байгаа юм. Олон улсад энэ үйл явц нь анхаарал татаж байгаа бөгөөд ямар шалтгааны улмаас гадаадын иргэд Оросын талд тулалдахаар шийдэж, цэрэгт элсэх болсон нь олон нийтийн дунд асуулт дагуулаад байна.
Энэхүү цэрэг элсүүлэх ажиллагаа нь дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж байгаа бөгөөд ОХУ-ын зүгээс гадаадын иргэдийг дайны талбарт ашиглах нь эрчимжиж байгааг эх сурвалж онцолжээ.