Оросын Холбооны Улсын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина дижитал рублийг улс орон даяар өргөнөөр ашиглах бэлтгэл ажил хангагдсан талаар мэдээлэл өглөө.

Төв банкны тэргүүний мэдэгдсэнээр, тус улсын томоохон арилжааны банкууд болон жижиглэн худалдааны байгууллагууд есдүгээр сарын 1-нээс эхлэн дижитал рублийг төлбөрийн хэрэгсэл болгон хүлээн авахад бэлэн байгаа аж. Энэхүү алхам нь ОХУ-ын санхүүгийн системд дижитал валютыг нэвтрүүлэх үйл явцын томоохон хэсэг юм.

Одоогоор холбогдох байгууллагууд дээрх хугацаанд багтаан үйлчилгээгээ эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.