ОХУ-д криптовалютын салбарыг зохицуулах шинэ дүрэм журам батлагдахын өмнөхөн техник хангамжийн (hardware wallet) хэтэвчний борлуулалт өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Энэхүү эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан жижиглэн худалдааны томоохон сүлжээ дэлгүүрүүд үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулж эхэлжээ. Тухайлбал, Оросын цахим худалдааны томоохон платформ болох Wildberries-д техник хангамжийн хэтэвчний дундаж үнэ 13 хувиар буурч, 7,900 рубль болсон байна. Үүний зэрэгцээ электрон барааны худалдааны M.Video сүлжээ дэлгүүрүүд ч өөрсдийн худалдаалж буй бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлжээ.
Хэдийгээр эрэлт ийнхүү өсөж байгаа ч дээрх худалдааны байгууллагууд энэхүү өсөлтийн гол шалтгаан нь юу болохыг албан ёсоор тодорхойлоогүй байна.