ОХУ-аас Украины нийслэл Киев хот руу чиглэсэн томоохон хэмжээний халдлагыг лхагва гаргаас пүрэв гарагт шилжих шөнө үйлдлээ. Энэхүү дайралтад баллистик болон далавчит пуужингууд, мөн дронуудыг ашигласан байна.

Албаны мэдээллээр, халдлагын улмаас арав гаруй хүн амиа алджээ. Одоогоор хохирогчдын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон учирсан хохирлын хэмжээг тодруулж байна.