Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын зүгээс Хойд Солонгосоос 30,000 нэмэлт цэрэг, мөн пуужин харвагч төхөөрөмжүүд авахаар хүсэлт тавьсан талаар мэдээллээ. Энэхүү мэдээллийг тэрээр бямба гарагийн орой олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарласан байна.

Зеленскийн мэдэгдсэнээр, тус улс нэмэлт цэргүүдийг хүлээн авахаар бэлтгэл ажлыг Украины хилтэй ойролцоо орших ОХУ-ын Воронеж мужид эхлүүлээд байгаа ажээ. Хойд Солонгосын зүгээс өмнө нь 2024 онд Курск мужид Украины эсрэг явуулж буй байлдааны ажиллагаанд Оросын талд туслахаар олон мянган цэргээ илгээж байсан юм. Түүнчлэн тус улс Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш зэр зэвсгийн хангамж үзүүлсээр ирсэн билээ.