Телеграм мессенжерийн үүсгэн байгуулагч Павел Дуров тус платформын нэг тэрбум гаруй хэрэглэгчдэд зориулсан крипто түрийвч нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Энэхүү төлөвлөгөөний хүрээнд хэрэглэгчид крипто гүйлгээг ямар ч шимтгэлгүйгээр шуурхай хийх боломжтой болох юм. Уг мэдээлэл гарсны дараа Телеграмын уугуул Gram токен-ы ханш 7 хувиар өсөлт үзүүлжээ.
Телеграм нь дэлхий даяар олон тэрбум хэрэглэгчтэй, түгээмэл ашиглагддаг мессенжер аппликейшн юм. Одоогоор тус компаниас хэрэглэгчдэдээ крипто гүйлгээний шинэ боломжийг хэрхэн олгох талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.