Парисын шүүх 2016 онд Францын нийслэлд гарсан зэвсэгт дээрмийн хохирогч болсон Ким Кардашьянд 1 евро (1.15 ам.доллар)-гийн нөхөн төлбөр олгохоор мягмар гарагт шийдвэрлэжээ. Энэхүү дүн нь АНУ-ын алдартан Кардашьяны өөрөө нэхэмжилсэн нөхөн төлбөрийн хэмжээ байсан талаар уг хэрэгт холбогдсон өмгөөлөгч мэдээлсэн байна.

Өнгөрсөн жил тус шүүх уг хэрэгт оролцсон найман хүнийг гэм буруутайд тооцсоноос хойш тэрбээр энэ явдлыг ардаа орхихыг хичээж иржээ. АНУ-ын алдартан тухайн үйл явдлыг өөрийн амьдралын “хамгийн аймшигтай туршлага” хэмээн тодорхойлж байсан юм.

Мөн тус шүүхээс Hotel de Pourtales-ийн хүлээн авагч асан ажилтанд 109,516 еврогийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна.