Францын нийслэл Парис хотод даваа гарагт ноцтой халдлага гарч, цагдаагийн байгууллага сэжигтэн этгээдийг баривчилсан байна. Дотоод хэргийн сайд Лоран Нунезийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээд Порте де Клиши орчимд гурван эмэгтэйг хутгаар гэмтээжээ.
Халдлагад өртсөн хохирогчид нь 19, 24 болон 36 настай эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдний хоёр нь хүнд гэмтэл авсан байна. Сэжигтэн этгээд халдлага үйлдэхдээ хоёр гартаа гал тогооны хутга барьсан байжээ.
Олон нийтийн сүлжээнд цацагдсан, Ройтерс агентлагийн баталгаажуулсан бичлэгт урт хар үстэй, крем өнгийн спорт хувцастай эр хоёр гартаа том хутга барин эмэгтэй рүү дайрч буй дүрс бичигдсэн байна. Одоогоор уг хэрэгтэй холбоотой нэмэлт мэдээлэл гараагүй байна.