Францын нийслэл Парис хотын Порт-де-Клиши орчимд даваа гарагт халдлага гарч, гурван эмэгтэй гэмтэж бэртсэн байна. Орон нутгийн цагаар өдрийн 11:30 цагийн орчимд болсон уг хэргийн үеэр хоёр гал тогооны хутга барьсан этгээдийг үүрэг гүйцэтгэж байгаагүй цагдаагийн алба хаагч саатуулжээ.
Дотоод хэргийн сайд Лоран Нунезийн мэдээлснээр, халдлагад өртсөн 19, 24 болон 36 настай гурван эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн байна. Тэдний хоёр нь хүнд шархадсан боловч амь насанд нь аюул учраагүй гэдгийг сайд онцоллоо. Халдлагад өртсөн эмэгтэйчүүдийн нэг нь нурууны доод хэсэгтээ шарх авсан байна.
Хэрэг явдлын талаарх мөрдлөг үргэлжилж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.