Персийн буланд АНУ болон Ираны хооронд харилцан цохилт өгөх үйл явц дахин давтагдаж, улмаар мөргөлдөөн даамжрах вий гэсэн болгоомжлол нэмэгдсээр байна.

Энэхүү үйл явдал нь Ираны царцаагдсан хөрөнгийг дайны хохирлыг барагдуулахад ашиглах АНУ-ын төлөвлөгөөг Ираны тал эрс эсэргүүцсэнтэй холбоотой юм. Тус улс АНУ-ын энэхүү алхмыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж, албан ёсоор буруушаасан байна.

Одоогоор хоёр талын хооронд үүсээд буй хурцадмал байдал намжих шинжгүй байгаа бөгөөд олон улсын зүгээс нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.