Перу улсад жуулчдад зориулсан жижиг оврын онгоц осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Тус онгоц нь дэлхийд алдартай Наскагийн шугам хэмээх археологийн дурсгалт газрын дээгүүр нислэг үйлдэж байсан гэж орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байна.

Ослын улмаас нийт 13 хүн амиа алдсан байна. Одоогоор ослын шалтгаан болон бусад нөхцөл байдлын талаарх нэмэлт мэдээлэл гараагүй байна.