The Pokémon Company энэ 10 дугаар сард тохиох Дэлхийн сансрын долоо хоногийг (World Space Week) угтан Европын сансрын агентлагтай (ESA) хамтран ажиллаж эхэлснээ зарлалаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сансрын судалгаа, хайгуулыг олон нийтэд сурталчлах зорилгоор хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, шинэ мерч бүтээгдэхүүнүүд худалдаанд гаргах, Pokémon Go тоглоом дээр тусгай эвент зохион байгуулах болон Европ даяарх музейнуудаар аялах хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна.

Хамтын ажиллагааны эхлэл болгон Пикачу сансрын нисгэгчдийн хамт Олон улсын сансрын станц руу нисэж, Дэлхийг тойрон хоёр сар гаруй хугацааг өнгөрүүлжээ. Ингэснээр тэрээр энэ оны эхээр Artemis II даалгаварт багтсан алдарт сарны чихмэл тоглоом болох Rise-ийн адилаар сансарт аялсан чихмэлүүдийн эгнээнд нэгдээд байна.