Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш ердөө нэг гаруй жилийн дараа Польшийн Киелце хотод аймшигт хядлага болсон түүхтэй. Тус хотод цугларсан үймээн самуунтай бүлэг хүмүүс 40 орчим еврейг хөнөөсөн байна.

Амиа алдагсдын дунд Холокостыг даван туулсан хүмүүс ч байжээ. Уг хүчирхийлэл хурцдах шалтгаан нь хүүхэд хулгайлж, зан үйлийн золиос болгосон гэх худал цуу яриа байсан нь хожим тогтоогдсон юм.

Өдгөө энэхүү харамсалтай үйл явдлаас хойш 80 жил өнгөрч байгаа бөгөөд түүхэнд Киелцегийн погром хэмээн тэмдэглэгдэн үлджээ.