Польш улсын хууль сахиулагчид Варшав хотод Украин-Америкийн давхар иргэншилтэй нэгэн иргэний аминд хүрэхээр Москвагийн талаас хөлслөгдсөн Орос эрийг баривчилсан байна. Энэхүү ноцтой хэргийн талаар Польшийн Ерөнхий сайд Дональд Туск өнгөрсөн пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ зарлалаа.

Ерөнхий сайд Дональд Тускийн хэлснээр, баривчлагдсан ОХУ-ын иргэн нь Путиний дэглэмд хэрэггүй, саад болж байсан нэгэн эрийг хөнөөхөөр элсэгдсэн байжээ. Хэрэгтнийг өнгөрсөн наймдугаар сарын 7-ны өдөр саатуулан баривчилсан байна.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан Варшав дахь ОХУ-ын элчин сайдын яамнаас тайлбар авахыг хүсэж цахим шуудан илгээсэн боловч тэд одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Европын орнуудын зүгээс ОХУ-ыг иймэрхүү төрлийн халдлага дайралт зохион байгуулж байна гэж тогтмол буруутгадаг. Харин Москвагийн зүгээс эдгээр буруутгалуудыг үгүйсгэсээр ирсэн бөгөөд Барууны орнуудыг нөхцөл байдлыг хурцадмал болгож, гал өдөөж байна хэмээн мэдэгддэг билээ.