ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар өнгөрсөн бямба гарагт утсаар ярьсан байна. Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаковын мэдээлснээр, яриа хэлэлцээ 85 минут үргэлжилжээ.

Энэхүү ярианы үеэр Владимир Путин АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан Дональд Трампд баяр хүргэсэн байна. Талууд ярианыхаа үеэр Украин дахь нөхцөл байдал болон удахгүй Турк улсад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын талаар хөндөн ярилцжээ.

Юрий Ушаковын сэтгүүлчдэд илгээсэн аудио мэдээлэлд дурдсанаар, ерөнхийлөгч нар Украины асуудлыг зохицуулах сэдвийг хэлэлцсэн бөгөөд үүнд Дональд Трампын долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Турк улсад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох оролцоог чухалчлан ярилцсан байна.