Холливудын нэрт жүжигчин Райан Гослинг Марвелийн кино ертөнц буюу MCU-д нэгдэхээр болжээ. Сан Диего хотноо болсон арга хэмжээний үеэр түүнийг ирэх бие даасан кинонд "Ghost Rider"-ийн дүрийг бүтээхээр болсныг албан ёсоор зарласан байна.
Энэхүү мэдээллийн дараа түүний хамтрагч, жүжигчин Ева Мендес уг шийдвэртэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр Райан Гослингийн энэхүү шинэ дүрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.