Холливудын алдартай жүжигчин, инээдмийн киноны од Ребел Уилсон нэр төрөө сэргээлгэхээр үргэлжилж байсан шүүх хуралд ялалт байгууллаа. Түүнийг "The Deb" киноны жүжигчин Шарлотт МакИннес шүүхэд өгөөд байсан юм.
Шүүхэд гаргасан гомдолдоо Шарлотт МакИннес нь Ребел Уилсоныг уг киноны продюсеруудтай холбоотой өөр нэгэн маргаанд өөрийг нь "хөшүүрэг" болгон ашигласан хэмээн буруутгаж байв. Энэхүү маргаан нь киноны уран бүтээлчид болон жүжигчдийн хоорондох зөрчилдөөнөөс үүдэлтэй байжээ.
Ребел Уилсон нь олон улсад танигдсан, "Pitch Perfect" зэрэг киногоороо алдаршсан жүжигчин юм. Түүний оролцсон "The Deb" кинотой холбоотой энэхүү асуудал нь Холливудын хүрээнийхний анхаарлыг татаад байсан билээ.